🚫 Сүүлийн үед “Европын тэтгэврийн шинэ платформ Монголд нээгдлээ”, “Хүн бүр 10 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой боллоо” гэх мэт #ХУДАЛ_МЭДЭЭЛЭЛ цахим орчинд тархаж байна.

⚠️ Энэ төрлийн #ЛИНК дээр #дарахгүй байхыг анхааруулж байна!

🔗 Линк дарснаар таны хувийн мэдээлэл, банкны дансны нууцлал алдагдах эрсдэлтэй.

💁 #Цахим_залилан-гаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

✅ Хуурамч зар сурталчилгаанд итгэхгүй байх – Ялангуяа хэт их мөнгө амласан, бодит бус санагдах мэдээлэлд болгоомжтой хандаарай.

✅ Танихгүй линк дээр дарахгүй байх – Сэжигтэй холбоос дээр дарах нь таны мэдээллийг хулгайд алдах шалтгаан болдог.

✅ Нууц үгээ хуваалцахгүй байх – Банк, төрийн байгууллага хэзээ ч таны нууц үгийг асуухгүй.

✅ Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах – Засгийн газар, Тэтгэврийн сан, банк зэрэг байгууллагын албан ёсны вэбсайт, хуудаснаас мэдээллээ шалгаарай.

🙋‍♀️Сэжигтэй мэдээлэл, зөрчилтэй веб хуудсыг та E-Mongolia-д мэдэгдэж, хаалгаарай.

🙋‍♂️Цахим залилангаас урьдчилан сэргийлэхэд иргэн таны идэвхтэй оролцоо хамгаас чухал

Кибер аюулгүй байдлын зөвлөл