С.УРТНАСАН

К-pop-ийн домогт хамтлаг Super Junior 20 жилийнхээ ойг тохиолдуулан онцгой поп-ап дэлгүүр нээх гэж байна. SM Entertainment-ийн мэдээлснээр, “SJ MARKET” нэртэй энэхүү поп-ап дэлгүүр нь наймдугаар сарын 15-аас 31-ний хооронд Сөүл хотын Iron Building-д байрлах юм. Дэлгүүрийн интерьер нь яг л Super Junior ажиллуулдаг супермаркет мэт загварчилсан бөгөөд фенүүд сагсаа бариад дэлгүүр хэсэж буй мэт дүрд тоглон Super Junior-тэй холбоотой бараа бүтээгдэхүүн сонгон авах боломжтой юм. Дэлгүүрт ороход зочдод Super Junior хамтлагийн гишүүдийн нэгийг staff-ын дүрд хувиргасан ID карт олгогдоно.

Мөн супермаркетын зар сурталчилгааны хуудас мэт харагдах барааны жагсаалт хүлээн авна. Дотор нь жимс, ногоо, сүү, тоглоомын зэрэг ангиллаар тохижуулсан олон төрлийн фото зургаа авах бүсүүд (photo zone) байх бөгөөд зочид миссин гүйцэтгэж урамшуулал авах, дөрвөн хэсэгтэй зургийн автомат, нэр наалтны машин, capsule toy машин зэрэг олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой. Поп-ап дэлгүүрийн эхний арав хоногт орох болзлыг зөвхөн онлайнаар урьдчилан захиалах боломжтой ба үлдсэн өдрүүдэд байран дээр нь захиалга хийж орох боломжтой. Мөн онлайн захиалгын үеийн өдөр бүрийн хамгийн эхний цагийг зөвхөн албан ёсны фэн клуб болох E.L.F-д тусгайлан зарцуулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Super Junior хамтлагийн албан ёсны сошиал хуудсаар зарлах юм.

Эх сурвалж: zms.mn