П.АМГАЛАН

Дулааны гуравдугаар цахилгаан станцад урд шөнө дахин осол гарсан мэдээлэл гарсан. Уг асуудалтай холбогдуулан БЭТ болон Эрчим хүчний яамны удирдлагууд мэдээлэл хийсэн юм.  "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх "ДЦС-3 дээр өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мегабатын хүчин чадалтай турбин генератор дээр гэмтэл гарсан. Уг гэмтэлд өртсөн тоног төхөөрөмж, энэ тоног төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламж, галд өртсөн. Уг тоног төхөөрөмжийг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болсон томоохон хэмжээний аваар осол гарсан. Улмаар ЗГ-аас уг станцад онцгой дэглэм тогтоосон.  50 орчим жил болсон зуух гэмтсэн нь энгийн осол. 50 жил ашигласан зуухны хана нимгэрсэн учир дахин осол гарлаа. Турбины хувьд ослын дүгнэлт хараахан гараагүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер нь ДЦС-III станцад 20-30 жил ашиглах тоног төхөрөмжийг 50-60 жил ашиглаж байна. Бүрэн шинэчлэх шаардлагатай. Өвөл эрчим хүчний ноцтой асуудал үүсэхгүй. Уг онцгой дэглэмийн хугацаанд сэргээн засах ажиллагаа хэвийн явагдаж байна. Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь ч гарч байсан. Онцгой дэглэм тогтоож, сэргээн засварлалтын ажил идэвхтэй явж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл задалж, сенсаци болгож буй нь туйлын зохимжгүй юм. Гарсан гэмтлийг засварлах ажил 7 хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь янзлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ийн үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үүнд дургүйцсэн хүмүүс үйлдвэрлэлийн гэмтлийг нийгэмд сүртэйгээр мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна. Онцгой дэглэм тогтоож, сэргээн босголтын ажил идэвхтэй хийгдэж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл гаргаж байгаа нь туйлын зохимжгүй. Үйлдвэрлэлийн осолд орсон нөхдөдөө туслахын оронд бичлэг хийгээд гадагш зардаг хүн энэ хамт олон дунд байх ёсгүй. Энд ажил хийдэг, мэргэжлийн хүмүүс байх ёстой. Миний хатуу арга хэмжээ зарим хүнд таалагдахгүй болоод хэвийн ослыг олон нийтэд дэлгэж, станцын шинэчлэлийн ажилд саад болж байна" гэлээ.

Эх сурвалж:www.zms