С.Уртнасан
Иргэд и-баримтаа уншуулан хоёр хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримтын QR код бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол үүсдэг. Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар цаасан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын талаар өнөөдөр /2025.08.06/ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Тэрээр “Сард дунджаар1.2 тэрбум цаасан и-баримт хэвлэгддэг. Үүний. 45 хувийг апликейшнд бүртгүүлж байна. Тиймээс шууд карттай холбох ажлыг эхлүүлнэ. Ингэснээр иргэд банкны аппликэйшн рүүгээ ороод сонгосон картаа и-баримттай холбох байдлаар өөрчлөлт хийх юм. Дурын банкны картаа И-баримттайгаа холбож, тухайн картаараа худалдан авалт хийхэд и-баримт автоматаар бүртгэгддэг болно.
Үүний үр дүнд буцаан олголт нэмэгдэх боломжтой. Ерөнхий сайдын НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажилтай уялдана гэж хэлж болно.Мөн сугалаанд хожих магадлал өсөх, экологид эерэг нөлөө үзүүлэх гэх мэт давуу талтай. Тус ажил ирэх сарын эхний долоо хоногт хэрэгжиж эхэлнэ” гэв.
Эх сурвалж:www.zms.mn