П.АМГАЛАН

Олон улсын хөөмийн зургаадугаар наадам энэ сарын 2-4-нд Ховд аймагт болж шилдгүүдээ шалгарууллаа. Тус наадамд гадаад, дотоодын 73 хөөмийч оролцож, гоцлол, хамтлаг, хүүхдийн, орчин үеийн гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн байна. Тус наадмын гоцлол төрөлд Ховд аймгийн хөөмийч Х.Ганзориг гранпри хүртсэн бол хөөмийч Ц.Хаш-Эрдэнэ тэргүүн байр, Ч.Баатарсүрэн дэд байр, М.Мөнхбат гуравдугаар байр, Д.Буянтөлх тусгай байрт шалгарлаа.  Харин наадмын хамтлаг төрөлд Ховд аймгийн “Жангар” хамтлаг тэргүүн байр эзэлсэн бол Бүгд Найрамдах Тува улсын “Акышкылар”, “Алтай Кай”, “Эре-Чуй” хамтлаг удаах байрт шалгарав. Хөөмийн наадмын орчин үеийн үзүүлбэрийн төрлөөр тэргүүн байрт Ц.Хаш-Эрдэнэ, дэд байрт Д.Золзаяа, гуравдугаар байрт Д.Басан, тусгай байрт З.Отгонхүү шалгарсан бол хүүхдийн төрөлд Б.Отгончимэг, Халин, Ч.Түвшинбаяр, Жавхаа, Сүлдээ нар тэргүүллээ.

Эх сурвалж:www.zms.mn