Х.Хатанзориг

Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Болдын Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам өнөөдөр бХэнтий аймгийн төв Чингис хотноо зохион байгуулагдаж байна.

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар болон, Баянхутаг сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй энэхүү наадамд хүчит 64 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан, хурдан соёолон насны уралдаан тус тус болно.

Түүний хувьд энэ оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -63кг-ийн жинд хүч үзэн Бразил улсын тамирчин Олимп, дэлхийн аварга Рафаэло Силваг ялж хүрэл медалийн эзэн болсон билээ.

Эх сурвалж:www.zms.mn