А.МЕДИНЕ

Хүний хувь заяа зурагдсан байдаг гэдэгчлэн ажил мэргэжлээрээ нэрийдэж явна гэдэг юутай сайхан. Тэдний нэг 20 гаруй жил авто замын ослын асуудлаар дагнан ажиллаж үүгээрээ  мэргэжил нэгтнүүдийнхээ дунд “Автын Даваахүү” хэмээн өргөмжлөгдөж яваа  өмгөөлөгч Х.Даваахүү том жижиг олон хэрэг маргаан дээр ажиллаж ажлын арвин туршлага, ур чадвараараа амжилттай өмгөөлж, урьдчилан сэргийлэх талаарх  сургамж зөвлөгөөг иргэддээ хүргэсээр байгаа билээ. Тодруулбал, олон хүний амь нас, эд хөрөнгөнд  хохирол учруулсан “Дүнжингарав, газын дэлбэрэлт” гэх дуулиан шуугиантай  хэрэг болон бусад маргаан дагуулсан  олон хэргийг нэрлэж болно. Түүний өмгөөлөгч болсон түүх энгийн агаад, бурхнаас заяасан хувь заяа, өгөгдөл юм. Тэрээр Цэргийн ерөнхий дээд сургуулийн автын ангийг дүүргэж цэрэг армид ажиллаж “Ахмад” цолтойгоор халагджээ. 1990 онд Батлан хамгаалах их сургуулийг бакалавраар төгсөөд дараа нь буюу 1996 онд Цэргийн Ерөнхий дээд сургуулийн автын танхимд дүрмийн жолооны багш бэлтгэх курс нээгдэхэд нь мөн л суралцаад Замын хөдөлгөөний дүрмийн багш болсон гээд сурах үйлсэд нэлээдгүй цаг хугацааг зориулсаар ирсэн байдаг. Удалгүй тухайн үеийнхээр АУИС-ийн жолооны курсын захирал С Адъяа багш надтай уулзаж дүрмийн багшаар тус курст ажиллуулахаар болж 1996 оноос өнөөдрийг хүртэл жолооны курсүүдэд дүрмийн багшаар ажиллаж байна. Мэргэжлээ зуаатгах, хуулийн замналдаа хөтлөгдөн 2000-2002 онуудад  МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд элсэн суралцжээ. Тэр цагаас хойш тасралтгүй зам тээврийн хэргийг өмгөөлж байгаа юм. Түүний ярьснаар өнөөдөр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх тусам зам  тээврийн ослын тоо ихэсч хүний амь бие, эрүүл мэнд хохирох, замын байгууламж эвдэрч гэмтэхээс гадна эд материал, сэтгэл санааны маш их хохирол учирсаар буй. Тусгай үйл ажиллагаа явуулах зориулалттай эксватор механизмын төрлийн хүнд даацын  асар өндөр хүчин чадалтай тээврийн хэрэгслүүд ч замын хөдөлгөөнд оролцож  үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч энэ тооноос хамаарч зам тээврийн осол их гарч байна гэсэн нарийн судалгаа, мэдээлэл  байхгүй. Осолд нөлөөлөх хүчин зүйл,олон талын шалтаг шалтгаантай.

Хоёрдугаарт: зам тээврийн осол орон нутгийн замд   их гарах болж. Энэ нь магадгүй түгжрэлгүй замд гэдэг утгаар хурд хэтрүүлснээс ихэнхдээ үүсэх тал бий. Яагаад ч юм, намайг олон жил зам тээврийн асуудлаар дагнасан болохоор зарим хүмүүс  “мэргэшсэн өмгөөлөгч” гэж нэрлэдэг юм билээ, миний мэргэшсэн гэж юу байх вэ дээ хэмээн даруухан хүүрнэсэн. Өөрийгөө олсон хүний л үг болов уу даа. Бахархууштай нь, сүүлийн үед өндөр боловсролтой, мэдээлэл сайтай залуу өмгөөлөгчид зам тээврийн ослыг өмгөөлж байгаад миний бие баяртай явдаг. Алив бүхэн жилээс жилд боловсронгүй болж, шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаагийн тод илрэл. Миний бие  ч өмгөөллийн шинэ үеийн дэвшилттэт арга барилаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэх шаардлага зүй ёсоор ирж байгааг ойлгодог. Хамгийн их цаг зав шаардаж, өөрийг нь сорьсон өмгөөллийн хувьд  бага, том, жижиг  хэрэг гэж байдаггүй. Аливаа хэрэг маргааны цаад талд дандаа хүний хувь заяа явж байдаг жамтай. Иймд хэргүүдээ дүгнэж хэлэх боломжгүй ч  тухайн хэрэгт  маш болгоомжтой, нарийн мэдрэмжээр оюун ухаан,ур чадвараа шавхан ажиллах ёстой. Энэ хугацаанд осолд өртөөд нас барсан, эсвэл хөнгөн, хүнд гэмтсэн хүн хэд вэ гэж бодож үзээгүй юм байна. Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хэрэг гарах үндсэн шалтгаан болдог юм шүү дээ. Хэдийгээр жолооч хүн алдаж болох ч архи уугаагүй тохиолдолд алдах нь бага, хохирлын зэрэг нь ч бага. Энэ талын суртчилгаа сэрэмжлүүлэг их явж байгаа ч үүнийг иргэд  мөрдөхгүй байгаа нь учир дутагдалтай. Иймд замын хөдөлгөөний дүрмээ маш сайн уншиж судлах хэрэгтэй. Нөгөө талаар  дүрмийг таниулах ажил хангалттай бус, урт богино хугацаанд жолооны эрх авч байна. Замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд ягштал сурталчлах ажил ч муу явагдаж байгаа. Эндээс эрсдэл нэмэгдсээр байх нь ойлгомжтой. Замын хөдөлгөөний дүрмийг хүний цусаар бичигдсэн гэж хатуу хууль хэлж байгаа боловч туйлын үнэн.

Зам тээврийн ослын хууль онцлогтой. Шалтгаан нөхцлийг нь тогтоох, өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад нэгдүгээрт: замын хөдөлгөөний дүрэм, үүн дээр эрүү, иргэний хууль, бусад хуулиуд орж байж зам тээврийн осолтой холбоотой харилцааг зохицуулдаг юм. Тиймээс  иргэн хүн бүр хууль дүрмээ,судалж, ойлгох ёстой. Тийм учраас мэргэшсэн өмгөөлөгчдөөс зөвлөгөө авч байх буюу энэ тал дээр миний бие болон манай “Дүйцэх эрх” ХХН үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Иймд иргэн хүн  өөрийнхөө төлөө  ойлгохгүй байгаа зүйлийнхээ талаар хуульч өмгөөлөгчдөд хандаж мэдэхгүй зүйлээ нээлттэй асууж,урьдчилан сэргийлж, эрх зүйн туслалцаа авч байх нь өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалах үндэс болж байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд ч зам тээврийн ослын суртчилгааг сайн хийх хэрэгтэй байна.Гэтэл зарим хүмүүс утсаар зөвлөгөө авах гээд байдаг тал бий ч бид нүүр царайг нь хараагүй тохиолдолд зөвлөх боломжгүй. Жолооны курст замын хөдөлгөөний дүрэм зааж байсан хүний хувьд жолооны курсын дүрмийг сайжруулах шаардлагатай санагддаг юм. Сүүлийн үед дүрмийн шалгалтыг онлайнаар авч, ердөө л тестээ сайн бөглөчихвөл тэнцэнэ, жолоо яах вэ гэсэн ойлголт яваад байгаа нь буруу ойлголт. Өмнө нь шалгалтыг комиссын гишүүд очиж биечлэн  авдаг байсан нь чанартай жолооч бэлтгэх, үр дүнтэй арга байсан байж болох. Товчхондоо хэлэхэд  дүрмээ уншихгүй байгаа учраас дүрмийн мэдлэг сул байна гэсэн үг. Зам тээврийн осолд орсныхоо дараа л гэмшиж идэвхийлэн асуугаад явдаг тал бий. Үүний оронд дүрмээ урьдчилан судлаад тодорхой хэмжээний ойлголт аваад явах нь том урьдчилан сэргийлэлт болж байгаа юм. Иймд жолооны дүрмийн мэдлэг сайтай байх хэрэгтэй гэдгийг анхаарахад илүүдэхгүй.  Миний бодлоор тусгай сувгаар зам тээврийн ослын холбоотой мэдээллийг иргэдэд өгч байвал улам үр дүнтэй болох болов уу гэж санагддаг. Энэ сувгаараа замын хөдөлгөөний дүрмийг эхнээс нь дуустал заах, сурталчлах, кейсүүдийг анхааруулга болон танилцуулах, цаашилбал, замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг хүн дээ хэмээсэн юм. Нэмж хэлэхэд жолооны дүрмийн багшийн хувьд хэрэг маргааны үйлдэгдсэн ньюансыг олж тогтоох,энэ талын өмгөөлөл хийхэд илүү ойр байдаг болов уу. Тэрбээр 2016 онд үүсэн байгуулагдсан “Дүйцэх эрх ”ХХН-ийн захирал Т.Мөнхтуяатай  хамтран өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд олон арван шавь нарынхаа амьдралд нь болон мэргэжлийн туслалцаа үзүүлж ирсэн. Тэд хамтарч 2018 онд Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай хамтарч “Хүрээлэн  байгаа байгаль орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны аргачлал”-ыг боловсруулж 28 аймагт явуулсан. “Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийн шалган шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт сургалтыг 150 өмгөөлөгчдийн  дунд зохион байгуулж, үүгээрээ гарын авлага гаргасан гэх мэтээр  гар сэтгэл нийлсэн хүмүүст хийх ажил мунддаггүй гэдгийн үлгэрлэл үүнд орших буй за.

Эх сурвалж:www.zms.mn