С.УРТНАСАН

TEEN TOP хамтлаг 15 жилийн ойгоо тохиолдуулан шинэ мини альбом гаргахынхаа өмнө концепцийн зургууд нийтэллээ. Дебют хийснээсээ хойш 15 жилийн ойгоо тэмдэглэж буй TEEN TOP хамтлаг эргэн ирэлтээ зарлан анхны концепцийн зургуудыг албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан наймдугаар сарын 4-нд нийтэллээ. Хамтлаг энэ сарын 21-нд “Just 15, Just Teen Top” нэртэй шинэ мини альбомоо гаргах бөгөөд энэхүү зургууд нь эргэн ирэлтийн сурталчилгааны эхлэл юм. Тэд өөрсдийн онцлог болсон хөгжилтэй, эрч хүчтэй уур амьсгалыг цацруулсан хэвээр. Хамтлагийн дөрвөн гишүүн тус бүр өөрийн гэсэн өвөрмөц дур булаам байдлыг харуулж, 15 жилийн дараа ч гэсэн залуу төрх, дүрсгүй, тайван инээмсэглэлээрээ фэнүүдээ байлдан дагуулсаар байна. Альбом гарахаас өмнө тэд K-pop-ийн домогт олон ангит нэвтрүүлэг болох “Weekly Idol” шоуны наймдугаар сарын 8-ны дугаарт оролцоно. Энэхүү шоунд оролцохдоо тэд алдартай “Random Play Dance” хэсэгт оролцох бөгөөд үүгээрээ TEEN TOP-ийн хамтран ажиллах чадвар, хөгжилтэй хөдөлгөөнүүдийг дахин харуулах төлөвтэй. Шинэ альбом наймдугаар сарын 21-нд цацагдсаны дараа TEEN TOP хамтлаг наймдугаар сарын 23, 24-нд “Shinhan Card SOL Pay Square Live Hall”-д бие даасан тоглолт хийх ба тоглолт дээр шинэ цомгийн гол дуу болон бусад шинэ дуунуудаа анх удаа тайзнаа амьд дуулна.

Эх сурвалж: zms.mn