П.БАЯР

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Мэдээлэл технологийн үндэсний паркийн хамт олонтой уулзлаа.   Уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, сайдын зөвлөх Б.Амгалан, Э.Эрдэнэжамъян нар оролцов. Энэ үеэр мэдээлэл технологийн үндэсний паркийн инкубатор хөтөлбөрөөр бойжиж байгаа гарааны бизнесүүдийн төлөөллүүдтэй уулзаж, стартап орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцан, санаа бодлоо солилцлоо. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гарааны бизнес эрхлэгчийг дэмжих, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, виртуал бүсэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг батлуулах, цаашлаад “Гарааны бизнесийг дэмжих” хуулийн төслийг боловсруулан өргөн барихаар төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж:www.zms.mn