Ч.Бямбахажид
“Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх дуудлага энэ сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрт оршин суух иргэний гэрт 31-46 насны гурван этгээд хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг илрүүлжээ. Уг этгээдүүд долоодугаар сарын 17-ноос хойш нийт 12 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн 60 ширхэг элдсэн хурганы арьс, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойтой хөөрөг зэргийг хулгайлсныг урьдчилан тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэн та бүхэн орон байраа эзэнгүй, удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, үүдэндээ найдвартай бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулан цахим хуудсандаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.
Эх сурвалж:www.zms.mn