Б.ЖАВХЛАН

Хан-Уул дүүргийн Оргил супермаркетын зүүн талын авто зам дээр ноцтой зам тээврийн осол гарлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр, кросс мотоцикл жолоодож явсан иргэн тухайн чиглэлийн урсгалыг сөрөн орж ирсний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газар дээр цагдаагийн алба хаагчид ажиллаж, ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг дүрмээ баримтлан, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.