С.УРТНАСАН
Холимог бүрэлдэхүүнтэй ALLDAY PROJECT хамтлагийн гишүүн Анни буюу Мүн Со Юн нь өөрийн хүчирхэг дүр төрх, ээж Жон Ю Гёнтэйгээ төстэй байдал зэргээрээ фенүүдийнхээ анхаарлыг татав. Анни зургаадугаар сарын 23-нд “The Black Label”-ийн харьяа таван гишүүнтэй хамтлаг болох ALLDAY PROJECT-ийн гишүүнээр албан ёсоор дебютээ хийсэн. Хамтлагийнхан анхны сингл болох “FAMOUS”-аар гайхалтай нээлт хийж байсан юм.
Долоодугаар сарын 28-нд Анни инстаграм хуудсандаа ямар ч тайлбаргүйгээр гурван зураг нийтэлсэн бөгөөд түүний хурц поуз, хээнцэр дүр төрх нь маш түргэн олны анхааралд өртөж байна. Зураг дээр тэрээр хар савхин даашинз өмсөж, утаат будалтаар стиль төрх бүрдүүлсэн бөгөөд хүчирхэг, дэгжин аура цацруулсан мэт харагдаж байлаа. Том, содон ээмэг зүүсэн нь чамин чимэг болж, нэг зураг дээр тэр гаруудаа хумин эгмийн ясаа тодотгон харуулж, сүр жавхлантай харц буулгасан нь үнэхээр төгс харагдаж байна.
Аннийг нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтай. Тэрээр Shinsegae группийн тэргүүн Ли Мён Хи-гийн ач охин ба дэд тэргүүн Чон Ён Жин-гийн зээ охин бөгөөд одоогийн Shinsegae Co., Ltd.-ийн дарга Жон Ю Гёнгийн охин юм. Сургуулилтын үеэсээ Анни “гурван үеийн чэболь од” хэмээн олны анхаарлыг татаж байсан. Сошиал сүлжээнд Аннигийн гоо үзэсгэлэнг бишрэн магтсан сэтгэгдлүүдээр дүүрэн байдаг. Хүмүүс түүнийг “Тэр үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна”, “Энэ хатныг яаж эхнэрээ болгох вэ”, “Аннид зориулж ордон барих хэрэгтэй”, “Тэр бол миний хатан хаан” гэх мэт сэтгэгдлүүдийг үлдсэн байдаг. Анни залуу уран бүтээлчийн хувьд дуу хөгжим, загварын ертөнцөд өөрийн байр суурийг олж авах шатандаа яваа бөгөөд ирээдүйд илүү олны анхаарал татах хандлагатай гишүүнд тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: zms.mn