Х.Хатанзориг

Уул усны нутаг, Увсын цэнхэр хангайд өнөөдөр буюу долоодугаар сарын 29-ны өдөр Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүчит 256 бөхийн барилдаан эхлэж байгаа билээ. Хоёр өдрийг дамнан болох энэ барилдаанд, хол ойрын хүчтэнүүд зорин очиж зодоглосон боловч улсын арслан цолтон нэг ч байсангүй.

Улсын аварга цолтон гурав, нэг улсын гарди, таван улсын заан тэргүүтэй бөхчүүд зодоглож буй энэ наадамд өнөөдөр нэг, хоёрын даваа болно. Түрүү бөхийн бай шагнал болох “Лексус 600” маркийн автомашин эзнээ хүлээж байгаа бол үзүүр бөхөд гурван өрөө байр, их шөвгийн бөхчүүдэд тус тус 2 өрөө байр өгөхөө амлаад байгаа билээ.

Дархан аварга Н.Батсуурь саяхан авсан “Гавьяат тамирчин” шагналтайгаа зодоглох анхны наадам нь төрсөн нутгийх нь 100 жилийн ой байлаа.

Эх сурвалж:www.zms.mn