П.АМГАЛАН
Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн баяр наадмын баруун бүсийн хурдан морины азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, алдарт уяач Б.Норовсамбуугийн түмэн эх гоё хээр түрүү магнайд орлоо. Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Д.Батбаярын хул удаалж, алдарт уяач Д.Батбаярын хул, айргийн гуравт Төв аймгийн Борнуур сумын харьяат, аймгийн алдарт уяач М.Сайнзаяагийн зээрд халзан, дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач, Л.Төмөрбаатарын хээр, тавд Ховд аймгийн Дарви сумын уяач Х.Мөнхбаатарын шувуухай хүрэн хурдалж, наадамчин олноо баясгалаа.
Эх сурвалж:www.zms.mn