П.АМГАЛАН

 Соёлын биет бус өвийн наадам "Айрагны баяр 2025"-ыг энэ жил Архангай аймгийн Хотонт суманд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, наймдугаар сарын 8-нд  Хотонт сумын наадмын талбайд болох юм байна. Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад  “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” бүртгэгдсэн байдаг билээ.

Эх сурвалж:www.zms.mn