Х.Хатанзориг

Хорват улсын Загреб хотноо энэ оны есдүгээр сарын 13-21-ны өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсаас нэг жинд нэг л тамирчин оролцох квоттой байдаг. Тэгвэл уг тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахаар дотоодын сорилго тэмцээнийг долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд спортын төв ордны А зааланд зохион байгуулж, жин тус бүрийн аваргыг тодруулж, тамирчид эрхээ авлаа.  2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэй:

-57кг ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ)

-61кг ОУХМ Т.Түвшинтулга (БГД АК)

-65кг  Б.Гантулга (Тэх Мөнх)

-70кг МУГТ Т.Тулга (Хүч)

-74кг  Э.Төгсжаргал (Дархан Хасу)

-79кг ОУХМ О.Сүлдхүү (Дархан Хасу)

-86кг Н.Батбилгүүн (Алдар)

-92кг Т.Дэмчигдорж (Алдар)

-97кг ОУХМ Г.Ганхуяг (Алдар)

125кг ОУХМ М.Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй :

-50кг Б.Мөнхнар (Алдар)

-53кг ОУХМ Ц.Намуунцэцэг (Дархан Хасу)

-55кг ОУХМ Б.Хулан (Аврагч)

-57кг ОУХМ Х.Болортуяа (Аврагч)

-59кг Т.Алтжин (Хилчин)

-62кг МУГТ П.Орхон (Алдар)

-65кг Т.Энхжин (Алдар)

-68кг  ОУХМ Э.Дэлгэрмаа (Хүч)

-72кг ОУХМ З.Болортунгалаг (Хилчин)

-78кг ОУХМ Э.Даваанасан (Алдар)

Эх сурвалж:www.zms.mn