Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор нэг аварга, дөрвөн арслан, зургаан заан, 14 харцага тэргүүүлсэн 40 гаруй улсын цолтой, нийт 430 орчим бөх бүртгүүлээд  байна.

Мөн тус барилдаанд Япон улсын мэргэжлийн бөхийн тамирчин Ханада Хидэтора барилдахаар бүртгүүлжээ.

Барилдаан долоодугаар сарын 26, 27-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болох бөгөөд цахим бүртгэл маргааш буюу долоодугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.