Б.ЖАВХЛАН
Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12:30 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна "30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу шалгалт явуулж хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна.