П.Лхагважаргал
Увс аймаг нь даяар дуурсагдах далай, даян, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Н.Батсуурь болон О.Балжинням, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс аварга тэргүүтэй олон сайхан хүчтэнтэй нутаг билээ.
Түүнчлэн Увс аймаг нь 1921-2025 оны улсын баяр наадмын түүхэнд хамгийн олон түрүү, үзүүр хүртсэн бөхтэй аймаг юм. Тодруулбал, 19 түрүү, 13 үзүүр хүртсэн байна. Мөн энэ хугацаанд Увс аймгаас 61 улсын цолтон төрсөн бөгөөд энэ амжилтаараа Архангай аймгийн дараа ордог.
Цаашлаад хамгийн олон улсын цолтон төрсөн сумаар Архангай аймгийн Батцэнгэл сумын хамтаар Увс аймгийн Тэс сум ордог бөгөөд тус сумдаас 19 улсын цолтой бөх төржээ.