П.Лхагважаргал

Улсын баяр наадмын дараагаа аймаг, сумд түүхэн ойгоо ээлж дараалан тэмдэглэж байна. Тэгвэл хүчтэний өлгий Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 29-30-нд Улаангом хотод болом юм. Энэхүү наадамд 512 бөх зодоглох бөгөөд түрүү бөхийн бай “LEXUS 600” машин ажээ. Харин үзүүр бөхийг гурван өрөө, их шөвгийг хоёр өрөө байраар байлна гэв.