А.МЕДИНЕ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны долоодугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас ерөнхийлөгч анх удаа Тажикстанд төрийн айлчлал хийж байна. Цаст уулсаар хүрээлэгдсэн, эртний Персийн соёлын хэлхээ болсон Тажикстан улс нь Төв Азийн зүрхэнд орших, байгалийн өвөрмөц тогтоцтой улс юм.
Тэгвэл энэ улсын тухай сонирхолтой арван баримтыг хүргэж байна.
1. Тажикстан улсын нийслэлийг “Душанбе” гэх ба энэ нь Персээр “Даваа гараг” гэсэн утгатай. Энгийн нэгэн даваа гарагийн зах дээр үндэслэн нэршсэн гэж үздэг.
2. Газар нутгийн 90 хувь нь уул ба дундаж өндөр нь 3000 метрээс дээш өндөртэй
байдаг.
3. Саразм /Sarazm/ гэх 4000 жилийн өмнөх эртний хүмүүс амьдарч байсан суурины үлдэгдэл бүхий археологийн дурсгалт газар ба энэ нь торгоны замын чухал холбооснуудын нэг байсан хэмээн 2010 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүргэгджээ.
4. Нурек дамбар /Nurek dam/ нь Тажикстан улсын хамгийн том, дэлхийн хамгийн өндөрт тооцогдох гидротехникийн байгууламжуудын нэг бөгөөд улсынхаа цахилгаан эрчим хүчний 70-80 хувийг дангаараа хангадаг.
5. Шашмаком /Shashmaqom/ Тажикстан болон Узбекистаны уламжлалт сонгодог хөгжмийн хамгийн алдартай төрөл ба Төв Азийн соёлын үнэт өв гэж тооцогдож 2003 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ.
6. Чайхана /Chaykhana/ гэдэг нь цайны соёлыг түгээх нэг төрлийн нийгмийн орон зай ба эрт үеэс худалдаачид аялагчид чайханаад амарч сонин содон мэдээлэл солилцдог байсан тул “мэдээ дамжуулах төв” гэж үздэг.
7. Памирын уулс /Pamir/ нь Гималаи, Каракорумын дараа дэлхийн гуравдугаар өндөр уулсын цуваагаар эрэмбэлэгддэг.
8. Памир болон Фанны уулын цэнгэг цас мөсөн оргил дунд ховорд тооцогдох цоохор ирвэс амьдардаг.
9. Бузкаши / бол залуус морин дэлэн дээр хоорондоо ямааны арьс булаацалдан өрсөлддөг спорт бөгөөд ялсан морьтон (чавгон) нь тосгоны баатар бахархал болдог.
10. Дундаж нас нь 2025 оны байдлаар 22 буюу 30-аас доош насныхан ба улс
орон нь залуу үеийн эрч хүч, шинэ сорилтыг тээгч орон гэгддэг байна.
Эх сурвалж: zms.mn