С.УРТНАСАН
2021 оны 12 дугаар сарын 1-нд “Eleven” синглээр дебютээ хийж байсан IVE зургаан гишүүнтэй Кпоп охидын хамтлаг ирэх найм дугаар сард эргэн ирнэ гэж албан ёсоор зарлалаа. Долоодугаар сарын 24-нд Starship Entertainment олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан “IVE-ийн гишүүд найм дугаар сарын сүүлээр эргэн ирэх зорилготойгоор идэвхтэй бэлтгэж байна” гэж мэдэгдлээ. Энэ нь тэдний энэ оны хоёрдугаар сард гаргасан гурав дахь мини цомог болох ‘IVE EMPATHY’-аас хойших анхны эргэн ирэлт бөгөөд бараг долоон сарын дараа дахин фэнүүдтэйгээ уулзах гэж байна.
Ялангуяа тус цомгийн урьдчилсан сингл болох “Rebel Heart” дуу нь 2025 онд Солонгосын үндэсний хөгжмийн зургаан чартыг бүгдийг нь тэргүүлсэн “Perfect All-Kill (PAK)” амжилт гаргасан гурван дууны нэг болж, дотоодын томоохон хөгжмийн нэвтрүүлгүүдээс нийт 11 цомын шагнал хүртсэн юм. Мөн IVE хамтлаг долоон сарын 30-нд Сувон Дэлхийн Цомын цэнгэлдэх хүрээлэнд болох ‘Coupang Play Series Game 1’ тоглолтын хагас цагийн завсарлагаар тайзнаа тоглолт үзүүлэхээр төлөвлөжээ. Уг тоглолт нь ‘Team K League’ болон Newcastle United F.C. багуудын хооронд болох хөл бөмбөгийн тоглолт юм.
Эх сурвалж: zms.mn