Ч.Бямбахажид
2025 оны хагас жилийн дотор согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан нь нийгэмд үзүүлж буй хохирол буурахгүй хэвээр байна. Баяр наадмын үеэр олон хоног амрах, мөн согтуурсан үедээ бие биедээ агсаж эцэстээ нэг нэгнийхээ аминд хүрэх харамсалтай хэргүүд бүртгэгдсээр байгаа юм. Хамгийн сүүлийн жишээгээр, энэ сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт хоёр эрэгтэй архидан согтуурах үедээ маргалдаж, нэгнийхээ хүзүүн тус газар хутгалан амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тус сумын түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр энэхүү харамсалтай хэрэг гарсан байна.