Сүхбаатар дүүргийн I хороо Централ таурын урд уулзварт явган зорчигч мөргүүллээ гэх дуудлага, мэдээлэл өчигдөр /2025.07.23/ 16.55 цагт Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгахад иргэн О нь Nissan caravan маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч БНСУ-ын иргэнийг мөргөж гэмтээсэн. Хохирогчийн биеийн байдал хүнд ГССҮТ- рүү хүргэгдсэн байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.