П.АМГАЛАН
“Ёохор хатар-2025” наадам 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд болно. Наадмын үеэр ”Ёохор хатар” бүжгийн уралдаан, ”Хатар жороо” морины уралдаан, буриад сурын харваа, буриад бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн, “Аялгата буряад хэлэмнэй” уран уншлагын уралдааныг зохион байгуулах аж. Мөн ардын гар урлал, амтат хоол, аялал жуулчлалын цогц хөтөлбөрүүдийг шингээснээрээ онцлог.
“Ёохор хатар-2025” наадмыг анх 2014 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүх соёлоо нандигнан өвлөж, эв нэгдлээ ёохорын хэмнэлд нэгтгэсэн Буриад түмний өв соёл, уран ухааныг өргөмжлөн тэмдэглэх зорилготой.
Эх сурвалж:www.zms.mn