УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар энэ сарын 18-19-нд шилжих шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ын биед бүлэглэн халдаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан хэрэг гарсан. Тэгвэл хохирогчийн аав өнөөдөр хүүгийнхээ биеийн байдлын талаар өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрээр “ Хүүгээ өнөөдөр гадаад улс руу эмчилгээнд явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл, гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган Гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа. Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж, эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлэгийн эмч нартаа талархал илэрхийлье.  Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа" гэжээ.