Ч.Бямбахажид

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) өчигдөр буюу долдугаар сарын 22-ны 23:35:27 цагт 2.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтондоо III-IV балл байсан бөгөөд Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь Эхийн иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгджээ. Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны оргилд ажиллаж байгаа хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.

Эх сурвалж:www.zms.mn