БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Баянхонгор аймагт ажиллах үеэрээ /2025.07.22/ 30 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа. Тэтгэлэгт Баянхонгор аймгаас БНХАУ-ын Ганьсү мужийн Ланжоу их сургууль, Жьючюань мэргэжлийн техникийн коллежид суралцдаг 10 оюутан болон дотоодын их дээд сургуульд суралцдаг, суралцахаар болсон оюутан залуус хамрагджээ. Элчин сайд Шэнь Миньжуань: "Баянхонгор аймгийн оюутан залуустаа сургалтын төлбөрийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлэх болсондоо баяртай байна. Танай аймгаас манай улсад суралцаж буй оюутнууд хятад хэлийг сайн суралцаж, чөлөөтэй ярилцаж буйд их олзуурхлаа. Амжилт хүсье" гэв. Засаг дарга Д.Мөнхсайхан оюутан залуустаа баяр хүргээд, сайн сурч, их мэдлэгийг хуримтлуулж, мэдсэн сурсанаа улс эх орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зориулахыг захилаа.