Галуутайн хүрээ байгуулагдсаны 330 жил, Тэгшийн хүрээ байгуулагдсаны 195 жил, Тэгш, Галуутайн хүрээ Ганданпэлжээлин хийд нэртэйгээр дахин сэргэсний 35 жилийн ой, Хошуу майдар эргэх ёслол Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 07 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
Завхан аймгийн нутгийн зөвлөлийн урилгаар Завхан аймгийн бурхан шашны тэргүүн Жалханз хутагтын 9-р дүр Данзэнчойжийванчүг тэргүүтэй лам, хуврагууд сүсэгтэн олонд айлдвар айлдаж номын лүн хүртээлээ.
Хошуу майдар эргэх ёслолын цэнгүүнд С.Батсүх /МУАЖ/ дуучин Б.Батболд /МУГЖ/, Д.Бурмаа/МУСТА/, Ц.Нарантуяа /МУСТА/, Н.Дашдэмбэрэл /МУСТА/, Ж.Хишигбат/МУСТА/, Классик жем хамтлаг хүрэлцэн ирж ёслол төгөлдөр боллоо.
Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс цаашид хошуу майдар эргэх ёслолыг уламжлал болгон өргөн хүрээтэй зохион байгуулахаар зорьж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутаг орноо сурталчилан таниулах, соёлын өвийг хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлах зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: Завхан аймгийн нутгийн зөвлөл