С.УРТНАСАН
TWICE хамтлаг наймдугаар сарын 27-нд гарах Япон дахь зургаа дахь бүрэн хэмжээний цомгийнхоо нэртэй адил “ENEMY” кино маягийн трейлерийг танилцууллаа. Тухайн бичлэгийг Японы албан ёсны сошиал хуудсуудаараа дамжуулан долоодугаар сарын 22-ны шөнө нийтэлжээ. Трейлерийн эхэнд “дэлхийн хэмжээний охидын хамтлаг” хэмээн магтаж буй дуу авиатай ч, дүрслэл нь эсрэгээрээ нам гүм, зогсонги орчныг үзүүлдэг. Хамтлагийн есөн гишүүн гял цал дүр төрхөөр бус, эгэл амьдрал, дотоод зөрчил, зовнилыг дүрсэлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв. Дуу хоолойгоор өөрсдийн эргэлзээ, төөрөгдөл, гунигийг хуваалцсан хэсгүүд нь тэдний дотоод ертөнцийг илэн далангүй харуулжээ. Трейлерийн оргил хэсэгт Жихё зөөлөн инээмсэглэснээ гэнэтхэн гүйж эхэлдэг. Түүний хөлийн чимээг сонсон бусад гишүүд анхаарлаа хандуулж, эцэст нь Наён камер руу эгц харж “I am…” буюу “Би бол…” хэмээн шивнэн төгсдөг. Энэ нь цааш өрнөх түүхийг бүрхэг үлдээж, олон хүний сонирхлыг улам бадраасан юм. “ENEMY” цомог нь өнгөрсөн 2024 оны “DIVE” цомгоос хойших анхны Япон бүрэн хэмжээний бүтээл болох бөгөөд долоодугаар сарын 11-нд гарсан Солонгос цомог “THIS IS FOR”-ын дараа гарч буй томоохон төслүүдийн нэг гэдгээрээ онцлогтой. TWICE одоогоор дэлхийн тойрсон аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. 7-р сарын 19–20-нд Инчоны Inspire Arena-д хоёр тоглолт хийж, цаашлаад олон газруудад тоглолт хийхээр төлөвлөжээ. Бүх тайзууд 360° хэлбэртэй байх бөгөөд энэ нь TWICE-ийн шинэ соргог, шингэн урсгалтай тоглолтыг илүү гүн мэдрүүлэх зорилготой юм.