П.ЛХАГВАЖАРГАЛ
-Хурдан шүдлэнгээ айрагдуулсанд баяр хүргэе. Наадамчин олондоо баярын сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Наадамчин олондоо баярын мэндийг хүргэе. Хээр үрээгээ Монгол Улсын Тод манлай уяач Сашкагийн Эрдэнэбат ахынхаа зааврын дагуу уясан. Үрээ маань сайхан айрагдлаа. Үнэхээр их баяртай байна.
-Залуу уяач төрийн наадамдаа морь айрагдуулаад Төв цэнгэлдэхэд хурдан хүлгээ цоллууллаа. Сэтгэлд тод үлдэх торгон агшин байсан болов уу?
-Би анх удаа л Төв цэнгэлдэхэд морь хөтлөөд орж ирлээ. Энэ бол морь дагаж яваа залуусын мөрөөдөл юм даа. Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж байна.
-Нутгийн зон олондоо баяр наадмын мэнд дэвшүүлбэл?
Би Төв аймгийн Бүрэн сумын харьяат Чингэрэлийн Амарсанаа гэж залуу. Аав минь сумандаа морь уядаг. Нутгийнхандаа баяр наадмын мэнд хүргэе. Нутгаасаа гараад Төв цэнгэлдэхэд орсондоо маш их баяртай байна.
-Бүрэн сум энэ жил Ж.Самбуу гуайн 130 жилийн ойгоор том наадам хийсэн. Нутагтаа очиж уралдсан уу?
-Үгүй ээ, би сумандаа уралдаж амжаагүй. Аав маань морьдоо сойж уралдсан. Сайхан наадсан байна лээ. Энэ жил ер нь их сайхан наадаж байна даа, хаа сайгүй.