П.Лхагважаргал
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын тавын давааг Дархан аварга Н.Батсуурь манлайлж, хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнд гарч ирлээ. Түүнчлэн улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар наадамчин олноо баясгаж, үнэн хүчийг үзэн барилдаж байна.
Энэ даваанд есөн аймгийн арслан зодоглож, улсын цолны болзол хангахад нэг даваа үлдлээ. Түүнчлэн зургаан улсын начин барилдаж, түмэн олныхоо өмнө цолоо батлахад бэлэн боллоо.