П.ЛХАГВАЖАРГАЛ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмаар 512 бөх уран мэх, ур ухаан, эр бяраа уралдуулж байна.

Тэдний дундаас Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Тэргүүн Богд дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай П.Бүрэнтөгс аваргаар найм давлаа. Нэгийн даваанаас эхлээд учраа бөхөө хөлс гаргалгүй давж буй залуу начин энэ жилийн наадмын зүг чигийг зааж байна.