П.ЛХАГВАЖАРГАЛ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадамд эр бярыг уралдуулан, Монгол Улсын аварга О.Хангайгаар тав даван улсын начин цолны болзол хангасан юм. Цаашлаад зургаагийн даваанд улсын гарди Ө.Бат-Оршихоор давж улсын харцага цолтон болоод байна.

Тэрээр 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан болж 2021 онд цолоо дахин батлаад байсан юм.