Д.ЦЭРЭННАДМИД

 

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаан онцгой сайхан болж өндөрлөв.

Уламжлал ёсоор 512 хүчтэн зодоглосны 102 нь улсын цолтнууд байснаар нэг гол онцлог нь улсын цолтнууд хүч түрсэн наадам гэж хэлж болох юм. Бөх сонирхогчдын наадмын өмнөх төсөөллийг эргэн харвал хэн түрүүлэх вэ? гэсэн асуултад олонх нь аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр, улсын начин Э.Батмагнай нарыг түрүүлнэ гэж олонхи нь хэлж байсан юм. Бас дархан аварга Н.Батсуурь, аварга Н.Бүрэнтөгс, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Б.Алтанцоож нар их шөвөгт хүрэх магадлалтай гэж байлаа.  Бөх сонирхогч олон түмний таавар тийм ч хол зөрөөгүй нь монголчууд бөхөө гайгүй сайн мэддэгийг  харуулсан гэхэд болно биз. Улсын их баяр наадам, заалны барилдаан хоёрт ямар ялгаа байдгийг олж харлаа.

Ингээд таавар хэрхэн биежснийг хэлбэл О.Хангай аварга Өвөрхангайн аймгийн хурц арслан О.Наранбаатарт тахим өгч шинэ начин төрүүлсэн. Улсын арслан Б.Орхонбаяр санаатай юу, санаандгүй нь мэдэгдэхгүй улсын начны болзол хангаад байсан Дорнод аймгийн харьяат, аймгийн арслан М.Билгүтэйд сөхөрч өгснөөр улсын шинэ харцага нэгийг төрүүлснээр таавар будилсан юм. Харин Увсын хоёр аварга наймын даваа хүртэл зүүн, барууны магнайлж барилдсанаар шөвгийн дөрөвт шалгарч аргагүй л зангаргаа харуулав. Шөвгийн дөрвөн бөх үлдсний дараа үзэгчдийн дунд сонин төсөөлөл яригдсан нь дархан аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгсийгөө амлан авч унаад даян аваргын даваанд хүргэж магадгүй гэх. Гэтэл дархан аварга маань зааны болзол хангаад байгаа Н.Өсөхбаярыг амласан нь байдлыг огт өөрөө эргүүлчихэв. Дархан аварга маань Н.Өсөхбаярт суйлуулж, П.Бүрэнтөгс аварга мөн улсын зааны болзол хангасан  улсын начин Э.Батмагнайн барилдааны хурдыг даалгүй уначихдаг юм. Тэгээд урьд нь тааварт яригдаж байсан аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, улсын начин Э.Батмагнай нар үзүүрт түрүүнд үлдэв.

Хоёр залуу эн тэнцүүхэн барилдаан үзүүлсэн ч Э.Батмагнайн од нь гийж улсын наадмын манлай бөх болж Баянхонгор аймаг улсын шинэ арслантай болсон юм. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр үзүүрлэн улсын гарьд цолтон боллоо. Ингэснээр улсын шинэ арслан шинэ гарьдаас гадна Өвөрхангай аймгийн харьяат О.Наранбаатар, Дорнод аймгийн харьяат М.Билгүтэй нар улсын харцага, Хэнтий аймгийн харьяат Б.Отгонтөгс, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат М.Бямбадорж нар улсын начин болж нутаг орныхон, үзэгч түмнээ баясгалаа. Улсын цолтны тааварт нэр бичигдээгүй байсан нэгэн аймгийн арслан М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор тав давж улсын цолтны эгнээнд нэгдсэн юм.

Баяр наадмын бөхийн оноолтыг гурвын даваанаас эхлэн сонирхоно уу.

 

Гурвын даваа

 

дар.а Н.Батсуурь - а.а Г.Бат-Орших

у.ав П.Бүрэнтөгс - а.з Г.Батмөнх

у.ав Г.Эрхэмбаяр - а.а Д.Батболд

у.ав О.Хангай - у.н Б.Суманчулуун

у.ав С.Мөнхбат - у.н Н.Хүрэлсүх

у.ар Д.Мөнх-Эрдэнэ - а.а Ш.Мөнх-Од

у.ар Ц.Содномдорж - а.а С.Очирбат

у.ар Б.Орхонбаяр - а.а Ч.Мөнхтогтох

у.ар Д.Ганхуяг - а.а М.Даваасүрэн

у.ар Х.Мөнхбаатар - а.а Н.Баяржаргал

у.ар Э.Оюунболд - а.н Х.Мягмарсүрэн

у.ар Ц.Бямба-Отгон - а.а И.Мандах

у.ар Р.Пүрэвдагва - а.а Б.Номиндалай

у.г М.Баяржавхлан - а.а Ш.Отгонтөгс

у.г Д.Рагчаа - а.а О.Баярбаасан

у.г Б.Гончигдамба - а.а С.Занданхүү

у.г Ө.Бат-Орших - а.а Т.Дүүрэнсаран

у.г Ш.Жаргалсайхан - а.х Г.Гантулга

у.з Б.Пүрэвсайхан - у.н О.Цэцэнцэнгэл

у.з Н.Жаргалбаяр - у.н М.Амарсанаа

у.з Д.Баасандорж - а.а М.Бямбадорж

у.з М.Өсөхбаяр - а.а Д.Алтанцоож

у.з Б.Батмөнх - а.а П.Эрхэмжаргал

у.з Д.Анар - у.н Л.Отгонбаатар

у.з Б.Бат-Өлзий - а.а Б.Гончигтавхай

у.з М.Лхагвагэрэл - а.а Э.Нандин-Эрдэнэ

у.з Б.Серик - а.а Б.Отгонбаатар

у.з Д.Хүдэрбулга - а.а Э.Батсуурь

у.з Б.Соронзонболд - а.а Ц.Төмөрцоож

у.з С.Сүхбат - а.а П.Өсөхбаатар

у.х Н.Золбоо - а.з С.Ган-Эрдэнэ

у.х Б.Зоригтбаатар - а.а Г.Ганбаатар

у.х Г.Ганхуяг - у.н Б.Баянмөнх

у.х Т.Баасанхүү - а.а Ц.Адъяа

у.х Ш.Пүрэвгарьд - а.а Ч.Алтангэрэл

у.х Л.Лха-Очир - а.з Б.Бадамдорж

у.х О.Мөнх-Эрдэнэ - а.а Б.Төмөрбаатар

у.х Г.Бадрах - а.а Т.Баттогтох

у.х Э.Даш - а.а Г.Мөнх-Эрдэнэ

у.х Э.Ууганбаяр - а.а Г.Төрмөнх

у.х Б.Цэдэнсодном - а.а С.Майнбаяр

у.х Ц.Мөнхбаяр - а.а С.Цогтбаатар

у.х Т.Сайханжаргал - а.а Б.Нямсамбуу

у.н Ч.Батчулуун - а.а П.Хүрэлбаатар

у.н Д.Амарсайхан - а.а А.Нармандах

у.н Б.Чимэдвандан - а.а Ц.Мөнхбаяр

у.н Г.Ганжад - а.а Н.Өсөхбаяр

у.н Д.Цэрэнтогтох - у.н Э.Батмагнай

у.н Б.Даваа-Очир - а.а Э.Баасанжав

у.н Т.Дүгэрдорж - а.а Ц.Лувсан-Адъяа           

у.н Х.Цогтгэрэл - а.а Т.Төгсдөлгөөн

у.н Ц.Сандагдорж - а.а М.Бэлгүтэй

у.н Б.Лхагвадорж - а.а Э.Буянтогтох

у.н Б.Түмэндэмбэрэл - у.н Г.Дармаажанцан

у.н Э.Сумъяабат - у.н О.Түмэн

у.н Б.Түвшинтөгс - а.а Е.Көптилек

у.н Д.Төрболд - а.а М.Эрхэмбаяр

у.н Э.Мөнхжаргал - а.а М.Баяржавхлан          

у.н Т.Довчинсэмбээ - ц.а Б.Өлзийсайхан       

у.н Л.Энхсаруул - а.а М.Гантулга     

а.а Э.Мөнхбаатар - а.а Б.Очирхүү    

а.а О.Наранбаатар-а.а Б.Өсөхбаяр   

а.а Н.Амгаланбаатар - а.а Э.Мөнх-Эрдэнэ    

а.а Б.Ганбаяр - ц.з Ө.Батсуурь

 

Дөрвийн даваа

 

дар.а Н.Батсуурь - а.хГ.Гантулга

у.ав П.Бүрэнтөгс - ц.з Ө.Батсуурь

у.ав О.Хангай - а.з Б.Бадамдорж

у.ав С.Мөнхбат - а.а Н.Баяржаргал

у.ар Ц.Содномдорж - а.а Ц.Лувсан-Адъяа

у.ар Б.Орхонбаяр - а.а П.Хүрэлбаатар

у.ар Э.Оюунболд - а.а М.Эрхэмбаяр                

у.ар Ц.Бямба-Отгон - а.а О.Баярбаасан

у.ар Р.Пүрэвдагва - а.а М.Бэлгүтэй  

у.г Б.Гончигдамба - ц.а Б.Өлзийсайхан

у.г Ө.Бат-Орших - а.аД.Батболд

у.з Б.Пүрэвсайхан - а.аЧ.Алтангэрэл

у.з Б.Батмөнх - а.а А.Нармандах      

у.з Д.Анар - а.а Б.Нямсамбуу

у.з Б.Бат-Өлзий - а.а Ц.Төмөрцоож

у.з М.Лхагвагэрэл - а.а Ш.Мөнх-Од

у.з Б.Серик - а.а Ш.Отгонтөгс

у.з Д.Хүдэрбулга - а.а М.Даваасүрэн

у.з С.Сүхбат - а.а Э.Баасанжав

у.х Н.Золбоо - а.а М.Бямбадорж     

у.х Б.Зоригтбаатар - а.а Н.Амгаланбаатар

у.х Г.Ганхуяг - а.а О.Наранбаатар   

у.х Т.Баасанхүү - а.а Б.Очирхүү

у.х О.Мөнх-Эрдэнэ - а.а Д.Алтанцоож            

у.х Г.Бадрах - а.а Н.Өсөхбаяр

у.х Э.Даш - у.н Л.Энхсаруул             

у.х Э.Ууганбаяр - у.н Э.Мөнхжаргал

у.х Б.Цэдэнсодном - у.н М.Амарсанаа             

у.х Ц.Мөнхбаяр - у.н Э.Батмагнай

у.н Б.Чимэдвандан - у.н Б.Түвшинтөгс

у.н Х.Цогтгэрэл - у.н О.Түмэн          

у.н Б.Лхагвадорж - у.н Б.Түмэндэмбэрэл

 

Тавын даваа

 

дар.а Н.Батсуурь - у.н Б.Чимэдвандан          

у.ав П.Бүрэнтөгс - а.а А.Нармандах

у.ав О.Хангай - а.а О.Наранбаатар

у.ар Ц.Содномдорж - а.а М.Бямбадорж

у.ар Б.Орхонбаяр - а.а Н.Баяржаргал

у.ар Э.Оюунболд - а.а Ш.Отгонтөгс

у.г Б.Гончигдамба - а.а Н.Өсөхбаяр 

у.г Ө.Бат-Орших - а.а О.Баярбаасан

у.з Б.Пүрэвсайхан - у.н Х.Цогтгэрэл

у.з Д.Анар- а.а М.Бэлгүтэй

у.з Б.Бат-Өлзий - а.а Б.Очирхүү

у.з М.Лхагвагэрэл - у.х О.Мөнх-Эрдэнэ         

у.з Д.Хүдэрбулга - у.н Э.Батмагнай

у.з С.Сүхбат - у.н Б.Түмэндэмбэрэл                

у.х Б.Зоригтбаатар - у.н Э.Мөнхжаргал          

у.х Б.Цэдэнсодном - у.н Л.Энхсаруул

 

Зургаагийн даваа

 

дар.а Н.Батсуурь - а.а М.Бямбадорж               

у.ав П.Бүрэнтөгс - а.а Ш.Отгонтөгс 

у.ар Б.Орхонбаяр - а.а М.Бэлгүтэй   

у.г Ө.Бат-Орших - а.а О.Наранбаатар

у.з Б.Пүрэвсайхан - у.н Б.Түмэндэмбэрэл      

у.з Б.Бат-Өлзий - у.н Л.Энхсаруул   

у.з М.Лхагвагэрэл - а.а Н.Өсөхбаяр 

у.х Б.Зоригтбаатар - у.н Э.Батмагнай

 

Долоогийн даваа

 

дар.а Н.Батсуурь - а.а О.Наранбаатар

у.ав П.Бүрэнтөгс - а.а М.Бэлгүтэй    

у.з Б.Пүрэвсайхан - а.а Н.Өсөхбаяр

у.з Б.Бат-Өлзий - у.н Э.Батмагнай

 

Наймын даваа

 

дар.а Н.Батсуурь - а.а Н.Өсөхбаяр   

у.ав П.Бүрэнтөгс - у.н Э.Батмагнай

 

Есийн даваа

 

у.н Э.Батмагнай - а.а Н.Өсөхбаяр