Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд  Х хорооллын уулзварын замаас Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хааж шинэчлэх болсон байна. Тодруулбал, долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас 24-ны 06:00 цаг хүртэл зам хаана.

Түүнчлэн БЗД-ийн 25-р хороо, Натурын авто замаас Нарны зам хүртэлх авто замыг хааж, шинэчлэх болсон байна. Засварын үйл ажиллагаа өнөөдрийн (2025.07.19) 23:00 цагаас 21-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж:www.polit.mn