Хүн нохой хоёрын нөхөрлөл хэдэн мянган жилийн түүхтэй. Гэхдээ албан ёсоор 2000-гаад оны эхнээс олон улсад энэ өдөр ийм баярыг тэмдэглэж иржээ. Анхны үүсгэл санаа нь амьтны эрхийг хамгаалах амьтан тэжээхэд хариуцлагатай хандахыг сурталчлан таниулах зорилготой эхэлсэн.
Тиймээс зөвхөн нохойн гэхээсээ илүүтэйгээр дөрвөн хөлтэй үслэг найзтай хүн бүхэнд хамаатай ч гэж хэлж болно.
Хүмүүс энэ өдөр дарвөн хөлтэй найзынхаа зураг бичлэгийг олон нийтийн сүлжээнд хуваалцаж үзэсгэлэн гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулдаг.
Уншигч та Дөрвөн хөлтэй андынхаа зураг түүхийг бидэнтэй хуваалцаарай.