Б.ЖАВХЛАН
2025 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомын бүхий л хэлбэрийг хуулиар бүрэн хориглолоо. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан, цахим бооцоот тоглоом, төлбөрт таавар зэргийг хориглох хууль 2024 оны тавдугаар сарын 30-нд Улсын Их Хурлаар батлагдаж, өнөөдрөөс буюу 2025 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.
Хуульд зааснаар:
- Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, дэмжих, сурталчлахыг бүрэн хориглоно.
- Зөрчил гаргасан иргэнийг 5.000–10.000 нэгж, хуулийн этгээдийг 50.000–100.000 нэгж төгрөгөөр торгоно.
- VPN ашиглан хууль зөрчсөн ч хариуцлага хүлээлгэнэ.
Зохион байгуулагчийг зургаан сараас гурван жил хүртэл хорих, зорчих эрхийг хязгаарлах, торгох зэрэг ял оногдуулна.