Б.ЖАВХЛАН

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, ойрын өдрүүдэд цаг агаарын ерөнхий төлөвийн талаар өчигдөр холбогдох албанаас мэдээлэл хийлээ.

УОК-ын  Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Сүүлийн 10 хоног буюу зургаадугаар сарын 20-30 хүртэлх өдрүүдэд ой хээрийн 32 удаагийн түймэр бүртгэгдсэн. Хээрийн түймрийг аймгаар нь авч үзвэл, Булган аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг,  Дорнод аймагт нэг, Төв аймагт хоёр, Хэнтий аймагт хоёр, Хөвсгөл аймагт хоёр, Сэлэнгэ аймагт 21 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Бүртгэгдсэн 32 ой хээрийн түймрээс 28 түймрийг бүрэн унтрааж, гурван түймрийг цурамд оруулж, нэг ой хээрийн түймрийг унтраах ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 144 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн” гэсэн юм. Одоо нөхцөл байдал ямар байгаа талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга П.СоронзонболдӨнгөрөгч өдрийн байдлаар онцгой байдлын ерөнхий газар нийт долоон ой хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, орон нутгийн засаг захиргааны нэгжид хүлээлгэн өглөө. Одоогоор гурван ой хээрийн гол түймрийг цурамд оруулж, нэг ой хээрийн түймрийг хяналтад авах ажлыг зохион байгуулж байна. Нийт түймэрт 380 гаруй алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 600 гаруй алба хаагч ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагааны хүрээнд зэвсэгт хүчний жанжин штабын 303 ангийн нисдэг тэрэг, агаараас эрэн хайх, аврах 111 ангийн нисдэг тэрэг төвийн голомт дээр эрэн хайх ажиллагаа, хяналтад авах, эргүүл, алба хаагчдыг зөөх тээвэрлэх ажлыг хийж байна. Үүнээс гадна ой хээрийн түймэр унтраах ажилд оролцсон нийт алба хаагчдыг буцаж анги байр руу татах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна” гэлээ.