Б.ЖАВХЛАН

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард БНХАУ-д болно. “FIBA Women's Asia Cup 2025” тэмцээний “В” дивизоны "В" хэсэгт Монголын шигшээ баг Тайланд, Иран, Күүкийн арлуудын багтай багтлаа. Энэ хэсгийн тоглолт долоодугаар сарын 13-нд Иран, Күүкийн арлуудын орны багийн тоглолтоор эхэлнэ. 

Манай шигшээ баг эхний тоглолтоо долоодугаар сарын 14-д Тайландын багтай хийхээр болжээ.  “FIBA Women's Asia Cup 2025” тэмцээн долоодугаар сарын 13-20-ны хооронд үргэлжлэн явагдана. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсан багийн тоглогчид нэмэгдэхээр болсон.