Б.ЖАВХЛАН

АНУ-д болсон Countre strike-2(CS2) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байранд шалгарсан The MongolZ багийн чансаа шинэчлэгдлээ. Манай залуус “BLAST.tv Austin Major 2025”-д тоглохдоо тавд эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа нэг байраар урагшилж дөрөв рүү орж ирлээ.

Цахим спортын ертөнцөд дуулиан тариад байгаа The MongolZ баг ирэх долоодугаар сард Саудын Арабад нээлтээ хийх “Esports World Cup 2025” тэмцээнд оролцоно. Манай улсаас Counter-Strike 2, PUBG Mobile, Mobile Legends ангилалд тоглох эрхээ авчээ.

“Esports World Cup-2025”:

PUBG Mobile – Alpha Gaming

Counter-Strike 2 (CS2) – The MongolZ

Mobile Legends: Bang Bang (MLBB) – The MongolZ

Mobile Legends: Bang Bang (MLBB) Women – WAOW GG

PUBG Mobile төрөлд тоглох Монголын “Alpha Gaming” баг өнгөрөгч долоо хоногт Казахстанд болсон Азийн бүсийн тэмцээнд түрүүлснээр “Esports World Cup-2025”-д тоглох эрхтэй болжээ.