Одоогоос 136 жилийн өмнө буюу 1889 оны энэ өдөр Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ын анхны олон улсын бага хурал болж байжээ. Энэ өдрийг Олон улсын парламентын холбоо үүсэн байгуулагдсан өдөр гэж үздэг ба НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Дэлхийн улс орнуудын парламентын энэхүү байгууллага нь дэлхий дахинд парламентын институцийг боловсронгуй болгох, парламентын засаглалын ач холбогдлыг нь сурталчлан таниулахад чухал үүрэгтэй.  Парламентын засаглал нь ардчиллын нэг үндэс суурийн нэг.  Тиймээс НҮБ нь аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой олон улсын үйл явцад үндэсний парламентуудыг татан оролцуулахад дэмжлэг үзүүлдэг.

ОУПХ-нд үндэсний 181 парламент багтдаг.

Хууль тогтоох эрх мэдлийн төлөөллийн байгууллага болох парламент  нэг болон хоёр танхимтай байдаг. НҮБ-ын мэдээлснээр, тус байгууллагын гишүүн 190 орноос 78 нь хоёр танхимтай, 112 нь нэг танхимтай парламентай байна гэсэн тоо баримт байна.

Монгол Улс нь 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиараа парламентын засаглалыг баталгаажуулж,  “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн хуульчилсан билээ.

Эх сурвалж: ZMS.mn