Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн ээлжит урамшууллаа СU сүлжээ дэлгүүртэй хамтран хэрэгжүүлж байна. “SocialPay loves coffee” аяны хүрээнд SocialPay болон SocialPay Junior-ийн хэрэглэгчид 2025.06.18-2025.07.17-ны хооронд CU сүлжээ дэлгүүрийн бүх салбараас АМЕРИКАНО-г ердөө 3,000₮-өөр худалдан авах боломжтой.
Ингэхдээ аппликэйшнийхээ “Лояалти-Купоны дэлгүүр” цэсээс “Americano Coffee” купоныг идэвхжүүлж, купоноо уншуулан худалдан авалтын төлбөрөө төлөх юм. Мөн та тус купоныг найздаа эсвэл дотнын хэн нэгэндээ бэлэг болгон илгээх боломжтой.
Аяны турш нэг харилцагчид олгох купоны тоо хязгааргүй тул та хүссэн хэмжээгээрээ хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийгээрэй.
Купон ашиглах заавар: Таны идэвхжүүлсэн купон “Миний купон” хэсэгт харагдах бөгөөд купон дээр даран QR үүсгэж, үүсгэсэн QR кодыг касс дээр уншуулна.
Бяцхан санамж:
- Нэг өдөрт купоноор зарагдах бүтээгдэхүүний тоо хязгаартай.
- Купоныг зөвхөн SocialPay аппликэйшнээр төлнө.
- QR-ийг үүсгэснээс хойш 10 минутын дотор уншуулахгүй бол QR устана.
Та “SocialPay Loves Coffee” урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 утсаар холбогдоно уу.
Нэмж дурдахад яг одоо SocialPay аппликэйшний “Купоны дэлгүүр” цэсэд “Camerton 30th” тоглолтын тасалбар, Интермед эмнэлгийн эрхийн бичиг, UB Eats бэлгийн карт, Lime эрхийн бичиг зэрэг төрөл бүрийн хөнгөлөлтийн купон идэвхтэй байгаа тул та аппликэйшний “Лояалти” цэсээс илүү их мэдээлэлтэй танилцаарай.
Харин хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй бол доорх QR кодыг уншуулан аппликэйшнээ гар утсандаа татаж авах боломжтой.
SocialPay үргэлж таныг хайрлана... 💙