П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Энхлүүнийг урьж, ярилцлаа.
Ирээдүйд сагсан бөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг дэлхийд мандуулах дэврүүн их хүсэл мөрөөдөлтэй Э.Энхлүүн 15 настай бөгөөд өсвөрийн тамирчдын “Сэлэнгэ Ерөө” багийн довтлогч.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн үеэс нь яриагаа эхэлье. Ирээдүйн том зорилгоо болгоод явахад юу их нөлөөлөв?
-Би 14 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Анх сонирхлоороо найзуудтайгаа бэлтгэлд явж эхэлсэн үеэсээ л сагсан бөмбөгт илүү их дуртай болсон. Бас намайг энэ спортод дуртай болгоход нөлөөлсөн хүн бол манай багийн эгч нар. Тэдний тоглож байгааг хараад үлгэр дуурайлал авдаг. Ирээдүйд мундаг тамирчин болох зорилго тээж уйгагүй бэлтгэлээ хийдэг дээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)