Б.НЯМСҮРЭН

 

...“Хүн харахад байранд амьдраад байгаа ч хуучин нөхцлөөсөө ч дордчихсон, хэнд хандаж яахаа ч мэдэхгүй байна” хэмээн халаглан ярих оршин суугч. Тэр бол Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд хуучнаар “арьс ширний” гэгдэх орон сууцны дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудын нэг төлөөлөл. Тэд хоёр жил дамнаж хүлээсэн байрандаа орлоо хэмээн баярлаж байсан нь саяхан. Гэвч шинэ баригдсан байр нь 2019 онд ашиглалтад орсон жилийнхээ өвлөөсөө эхлээд хана туурга нь цуурч, халаалт ч гэх юмгүй байсныг хэн мэдэх билээ. Ингээд 2017 оноос эхэлсэн Арьс ширний 80 айлын асуудал ахиад л хариуцах эзэнгүй хүлээлттэй золгосон нь энэ. Өтгөн шингэн нь холилдоод, гэртээ усанд орж, бие засах ч нөхцөлгүй болж, хана шаланд нь 10-80 см хүртэл ан цав гарсан гээд дарга нарынхаар бол “дээрдсэн” боловч тэнд амьдарч байгаа оршин суугчдын хувьд сахил хүртээд шал дорджээ.

Иргэн У бол найм дахь жилдээ асуудлаа шийдүүлж чадахгүй яваа “Арьс ширний” хэмээн нэрлэгддэг 80 айлын оршин суугчдын нэг. Хотын захиргаанаас амьдрах орчныг нь  сайжруулна хэмээн амлалт өгөн сулласан 80 айлын асуудал одоо хүртэл амьдрах нөхцөлгүй байгаагаар барахгүй эхнээсээ барьсан барилга нь суулт өгч дахиад л хүн амьдрах боломжгүй гэсэн хариу сонсч эхлэх нь тэр.

Хэвлэлээр үе үе гардаг ч тэгсхийгээд замхардаг 80 айлын асуудал хэзээ цэгцэндээ орох вэ гэдэгт чих тавин сурвалжиллаа. Угтаа бол асуудал ингэж эхэлжээ...

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)