Ц.МЯГМАРБАЯР
Хот байгуулалт, барилга, орон сууцны яамнаас “Best ger” буюу амины орон сууцны гэрчилгээг 2024 оны арван хоёрдугаар сараас олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл амины орон сууцны ипотекийн зээл авсан нэг ч хүн алга. Дэлхийд ногоон барилга гэдэг асар өндөр стандарттай. Маш өндөр зардлаар бүтдэг. Тэгвэл манай улс энэхүү стандартыг өөрийн орныхоо цаг агаар, бусад онцлогт тохируулан хямд, төсөр шинэ стандартыг боловсруулсан. Энэ бол “Best ger”. “Best ger” бол гадаа бие засахгүй, галлахгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц. Орчин тойрондоо бохирдол багатай амьдрахыг хүсэж байгаа гэр хорооллын иргэд энэ хялбаршуулсан стандартаар амины орон сууц баривал ипотекийн зээл авч болох юм.
“Best ger” үнэлгээний аргачлалын дагуу аудитор бэлтгэх, мэргэшсэн, зөвлөх инженерийн сургалтыг хөтөлбөрт түлхүү оруулах зэргээр ажиллаж байгаа аж. Одоогоор “Best ger” буюу амины орон сууцны гэрчилгээ олгож эхлээгүй ч бэлэн болсон тухай Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг ярьж байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (7611)