П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

“Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын шинэ конвенцын төслийг боловсруулах нь” уулзалт боллоо

 

Ахмад настны эрхийг хамгаалах олон улсын шинэ конвенцыг боловсруулахтай холбогдуулан “Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын шинэ конвенцын төслийг боловсруулах нь” гэх иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтыг Хүний эрх хөгжил төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Монголын Эмнести Интернэшнл, Монголын хүний эрхийн форум зэрэг байгууллагууд хамтран Монголын эмэгтэйчүүдийн сан болон Ахмад настны эрхийн төлөөх дэлхийн холбооны (GAROP) санхүү, арга зүйн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны эрхийг хамгаалах олон улсын, хууль эрх зүйн хүчинтэй конвенцын төслийг боловсруулах зорилгоор Засгийн газар хоорондын ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг 2025 оны дөрөвдүгээр сарын 3-нд гаргасан. Уг шийдвэр нь ахмад настнуудын эрхийн төлөөх дэлхий нийтийн 15 жилийн тууштай тэмцлийн үр дүн болж байна. Гэвч дэлхий нийт болон Монгол Улсад ахмад настнуудын хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл зэрэг асуудлыг ул суурьтай, бодлогын хүрээнд авч үзэж, ярилцаж буй туршлага сул хэвээр байгааг иргэний нийгмийн байгууллагын гишүүд дурдаж байв. Ахмад настны асуудлын хүрээнд бодит судалгаа, дата мэдээлэл дутмаг байгаа нь тэдэнд тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд саад учруулахын зэрэгцээ хүйс, нас, үндэс угсаа, газарзүйн байршил зэрэг огтлолцсон олон асуудлыг орхигдуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэв.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (7611)