Т.САЙХАН

Г.Занданшатарын Засгийн газрын бүрэлдэхүүн томилогдож өнөөдөр сайд нар , тамга тэмдгээ хүлээн авч байгаа юм. Тухайлбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа. Түүнд өмнөх сайд Ц.Баатархүү тамгаа хүлээлгэж өгсөн юм.

Сайд асан Ц.Баатархүү төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө. Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.

Э.Батшугарын товч намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

1994-2000 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль

2000-2004 онд АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн

2004-2008 онд АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч , санхүүч

Ажилласан байдал

2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир

2011-2012 онд МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол банкны Дэд ерөнхийлөгч

2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн

2021-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2024 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn