Ч.Бямбахажид
Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өчигдөр Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацын төвд зочилсон юм.
Эл инновацын төв бол Хятад улсын хамгийн том судалгааны төв төдийгүй бүтээсэн роботын тоогоороо улсдаа тэргүүлдэг байна. Зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгааны ажил явуулж, хүн төрхтэй робот бүтээх, эл роботын үндсэн технологид хэрэглэгдэх чип, бусад олон нэр төрлийн төхөөрөмж үйлдвэрлэж, роботыг үйл хөдлөлд сургах туршилт явуулан ажилладаг аж.
Тус төв хүн төрхтэй роботыг таван төрлөөр бүтээж байна. Үүнд,
1.тэгш бус гадаргуу, өгсүүр уруу газар явдаг
2.биеийн хүч шаардсан ажил
3.нарийн мэргэжлийн ажил гүйцэтгэдэг
4.хил хамгаалах зэрэг цэрэг армийн ажил хийх
5.хүнд туслах, хэл яриагаар аливааг тайлбарлах гэсэн төрлүүдтэй.
Мөн энэ төвд роботоор бараа сонгуулах, кофе чанаж аягалалуулах, өндөр настанд туслах, цай зөөх, хувцас эвхэх, гадаа гудамжинд ажиллах, ХАА-д туслах гэх мэт олон ажлыг гүйцэтгүүлэх туршилтыг явуулж буй үйл явцтай танилцсан юм. Түүнчлэн үйлдвэртэй танилцах үеэр Гуан гү роботын компанид үйлдвэрлэсэн роботууд зочдод бүжиглэж үзүүлэв.