Ч.Бямбахажид
Хятад, Монголын сэтгүүлчдийн сурвалжлах баг Хятад улсын Хубэй мужийн Ухань хотын аялал жуулчлалын гол төв болсон Шар тогоруут цамхагаар өчигдөр зочиллоо.
Энэ цамхаг Хөх нуурын зүүн эрэг дагуу байрлах могой уулын оройд 1800 жилийн тэртээ баригдсан байна.
Мөн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Байгалийн үзэмж тансаг байдал, дахин давтагдашгүй шинж, түүхэн дурсгалт соёлын үнэт өв гэдгээрээ дотоод, гадаадын жуулчдыг ихэд татдаг газар юм.
Хятадын эртний Тан гүрний их найрагч Ли бай нарын шүлэгчид Шар тогоруут сүмийн талаар шүлэг дуулалдаа дурьдсан байдаг.
Тус цамхаг Мин, Чин гүрний үед дайны болон гал түймэрт удаа дараа өртөж байсан бөгөөд нийт 27 удаа засварлажээ.
1981 онд Ухань хотын захиргаа эл цамхагийг цэцэрлэгт хүрээлэнгийн хамт сэргээн босгож эхэлсэн бөгөөд 1985 онд дуусгасан байна.
Уг цамхагт нийт 400 ажилчин албан хаагч ажилладаг. Мөн жилд 20-25 сая дотоод, гадаадын жуулчин хүлээн авдаг аж.
Эх сурвалж: zms.mn